🗓 ОХУ-ын #ТАСС агентлагийн 120 жилийн ой болон Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа тус агентлагийн ерөнхий захирал А.О.Кондрашов тэргүүтэй төлөөлөгчдөд зориулан 10 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав.

🎙 ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.#Евсиков мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ, ТАСС бол ОХУ-ын хамгийн ууган бөгөөд манай улсын хамгийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд ТАСС-ын мэдээ шуурхай, баттай бөгөөд төвийг сахисан, аль нэг талыг баримтлаагүй байдгаараа онцлог юм гэж тэмдэглэв. Элчин сайд хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Монголын сэтгүүлчдэд хандан хэлэхдээ:

“Би энэ завшааныг ашиглан Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг ТАСС-ын нийтэгдэж байгаа материалыг анхааралтай судалж үзэхийг уриалж байна. Та бүхэн Орос улсад болон дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар мэдээ бичихдээ өөрт хэрэгцээтэй мэдээлэл эндээс олж авах нь дамжиггүй юм. Харамсалтай нь одоохондоо Монголын сэтгүүлчид барууны эх сурвалжид голчлон тулгуурлаж байгаа бөгөөд би хувьдаа тэдгээрийн мэдээллийн үнэн зөвд итгэхгүй байна" гэжээ.

🎙 ТАСС-ын ерөнхий захирал А.О.#Кондрашов мөн энэхүү арга хэмжээний үеэр үг хэлэхдээ:

“1956 онд Монголд ТАСС агентлагийн ажилтан анхны гадаадын сэтгүүлч байсанд бид бахархаж байдаг. Одоо бид мэдээллийн орон зайд болж байгаа сөргөлдөөнийг тэнцвэржүүлж, үнэний төлөө байхын тулд мэдээгээ англи хэл дээр хүргэж байна. Айлчлалынхаа хүрээнд бид Монгол Улсын цорын ганц төрийн мэдээллийн агентлаг болох #МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурлаа” гэв.

🖼 Мөн үүнээс гадна хүлээн авалтын үеэр Аугаа их Эх орны дайны үед Зөвлөлтийн дайчдын урам зоригийг өргөх зорилгоор гаргаж байсан “ТАСС-ын цонх“ 30 зурагт хуудасны эх, тухайн үеийн шуудангийн марк бүхий дугтуйнууд, фронтоос ирж байсан захидлууд, тэр ч байтугай монгол адууг Улаан Армид шилжүүлж өгсөн гэрчилгээ зэргийг багтаасан 30 жилийн турш дэлхийн өнцөг бүрээс цуглуулж байсан Монголын иргэн Ч.Энхжаргалын цуглуулгыг толилуулжээ. #ОХУ-ын Элчин сайд энэхүү хосгүй цуглуулгыг өндрөөр үнэлж, Халхын голд Зөвлөлт-Монголын цэргүүд Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойн медалиар Ч.Энхжаргалыг шагнажээ.

#ТАСС120 #ХамтынТүүх
4👍4
🗓 30 октября в Посольстве России в Монголии состоялся торжественный прием по случаю 120-летия российского информационного агентства #ТАСС и визита в Монголию его делегации во главе с Генеральным директором А.О.Кондрашовым по приглашению монгольского информационного агентства МОНЦАМЭ.

📰 Выступая с приветственным словом, Посол России в Монголии А.Н.#Евсиков отметил, что ТАСС – это старейшее информационное агентство России и одно из самых авторитетных СМИ нашей страны, а отличительными чертами его новостей являются оперативность, достоверность и непредвзятость. Обращаясь к присутствовавшим на приеме монгольским журналистам, Посол сказал:

«Пользуясь случаем, призываю представителей монгольских СМИ повнимательней присмотреться к материалам, издаваемым ТАСС – вы наверняка найдете в них что-то полезное для себя при написании новостей о происходящем в России и мире. Пока же, к сожалению, монгольские журналисты опираются в этом главным образом на западные источники, в объективность которых я лично не верю.»


🎙 Генеральный директор ТАСС А.О.#Кондрашов также выступил на мероприятии с речью:

«Мы гордимся тем, что первым иностранным журналистом в Монголии в 1956 году был сотрудник ТАСС. Теперь мы поставляем свою ленту на английском языке ради противовеса в информационном противостоянии и ради правды. В рамках нашего визита мы подписали обновленное соглашение о сотрудничестве с единственным государственным информационным агентством Монголии #МОНЦАМЭ


🖼 Также на приеме была представлена выставка из 30 оригинальных плакатов «Окна ТАСС», которые выпускались в годы Великой Отечественной войны для поднятия боевого духа советских солдат, конвертов с марками того времени, писем с фронта и даже свидетельства о передаче Красной Армии монгольских лошадей из коллекции гражданки Монголии Ч.Энхжаргал, собранной ею за 30 лет в разных странах мира. Посол России высоко оценил уникальную коллекцию и наградил Ч.Энхжаргал юбилейной медалью в честь 85-летия победы советско-монгольских войск над японскими милитаристами на реке Халхин-Гол.

#ТАСС120 #ОбщаяИстория
5👍4
📸 #ГэрэлЗураг

🤝 БРИКС-ын XVI дугаар дээд хэмжээний уулзалтын оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын хамтын зураг

📌 Казань хот, 2024 оны 10-р сарын 24-ний өдөр

#БРИКС2024
1
📸 #ФотоДня

🤝 Совместное фото глав делегаций государств-участников заседания XVI саммита БРИКС в формате «аутрич»/«БРИКС плюс»

📍 Казань, 24 октября 2024 года

#БРИКС2024
5👍2
#БРИКС2024

🛬 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио #Гуттереш БРИКС-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор #ОХУ-ын #Казань хотноо хүрэлцэн ирлээ. Нисэх онгоцны буудалд түүнийг орос болон татар ёс заншлын дагуу халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэрбээр орос талх, давснаас амсаж үзэв.
#БРИКС2024

🛬 Генеральный секретарь ООН Антонио Гутерреш прибыл в Казань. В аэропорту для него была организована гостеприимная встреча, в соответствии со старинными русскими и татарскими традициями. Генсекретарь отведал хлеба-соли.

📸 Фотобанк Саммита БРИКС
👍3
🗓 10-р сарын 14-нд ОХУ-ын шилдэг их дээд сургуулиудын нэг, манай улсын дипломат ажилтнуудын гол уурхай болсон МГИМО /Москвагийн олон улсын харилцааны их сургууль/ байгуулагдсаны 80 жилийн ой боллоо. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цогтбаатар тэргүүтэй “МГИМО-Монгол” холбооноос тус Их сургууль төгсөгчдөд зориулсан хүндэтгэлийн хурлыг зохион байгууллаа.

💬 Тус алдарт сургуулийн төгсөгч ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.#Евсиков энэ арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

“1941-1945 оны Аугаа их эх орны дайны үеэр байгуулагдсан МГИМО нь харьцангуй богино хугацаанд олон зуун жилийн түүхтэй их дээд сургуулиудыг ардаа орхиж дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын эгнээнд орж чадсан юм. Их сургуулийг олон мянган төрийн болон улс төрийн зүтгэлтнүүд, авьяаслаг дипломатчид, хуульчид, эдийн засагчид, сэтгүүлчид болон дэлхийн өнцөг булан бүрийн төр, засгийн тэргүүн, байгууллагуудын дарга нар төгссөн билээ. Ер нь амьдралаас харахад МГИМО төгсөгчид төрийн алба, бизнес, тэр байтугай соёл урлаг гээд аль ч салбарт сонгосон чиглэлдээ өндөр амжилтад хүрч чадаж байгаа юм.

Энэ утгаараа Монгол Улс ч ялгаагүй, тус их сургуулийг төгсөгчид Эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж, улс орныхоо нийгэм-эдийн засаг, соёл, иргэншлийн чадавхыг хөгжүүлэх, олон улсын нэр хүндийг бэхжүүлэх, түүний дотор Орос, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу гүнзгийрүүлэн өргөжүүлэх чиглэлээр гайхалтай амжилтад хүрч байна" гэж тэмдэглэв.


Мөн тус Их сургуулийн ректор А.В.Торкунов Монгол төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр монголчууд 1946 оноос МГИМО-д суралцаж эхэлсэн анхны гадаад оюутнууд болсныг онцлов. Тэр цагаас хойш дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болсон тус их сургуульд Монголын 1.5 мянга шахам иргэн боловсрол эзэмшээд байгаа гэв.

🗣️ “Миний хувьд Монголын оюутнуудтай харилцахад үргэлж сайхан байдаг. Та бүхний олонхыг тэртээх 1970-аад оны үеэс санаж байгаа бөгөөд монгол төгсөгчид төрийн болон дипломат алба, бизнес, шинжлэх ухаан зэрэг салбарт гайхалтай амжилт гаргаж байгаад их бахархдаг” гэж ректор нэмж хэлэв.

Мөн 10-р сарын 17-нд тус их сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яам хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд түүнд Монголын үе үеийн МГИМО төгсөгчид оролцов.

#МГИМО80
2💯2
Loading…